Special selection class

Тусгай сургалттай анги

Course Outline

Хичээлийн агуулга

Энэ бол EJU (Япон дахь гадаад оюутны шалгалт)-г өгч Токиогийн нэртэй сургуулиудад дэвшүүлэн сургах сургалт юм. EJU (Япон дахь гадаад оюутны шалгалт) бол Японд их сургуульд элсэн суралцах гадаад оюутан зайлшгүй өгөх шалгалт. EJU шалгалт япон хэл болон ерөнхий эрдэм (нийгэм), математик, байгалийн ухаан зэрэг шалгалтуудаас бүрддэг. Нийгмийн ухаанаар өгөх үү, байгалийн ухаанаар өгөх үү гэдгээсээ хамаараад өгөх шалгалтууд өөр өөр байдаг. Япон хэлний хувьд уншаад ойлгох төдийгүй сонсох, бичих чадвар зэрэг их сургуулийн хичээлийг ойлгох хэмжээний япон хэлний чадвартай байхыг шаарддаг. Ердийн хэлний бэлтгэлийн хичээл үдээс өмнө юмуу үдээс хойш явагддаг бол энэ шалгалтын хичээл өглөө 9 цагаас орой 5 хүртэл ажлын өдрүүдэд явагдана. Үдээс өмнө нь EJU-ийн япон хэлний сургалт, үдээс хойш EJU-ийн ерөнхий эрдмийн хичээл болон сонгоны хичээл заадаг. 1ангид 10 орчим суралцагч байх бөгөөд зорьсон сургуульд нь оруулахын тулд мэргэжлийн багш бүрэн дэмжлэг үзүүлнэ. Мөн UJS хэлний сургуульд Linc ХХК-тай хамтарч онлайн сургалт явуулж байна. Үдээс хойшхи EJU-ийн ерөнхий эрдмийн хичээлүүд болон сонгоны хичээлүүдийн лекцийг компьютер хэрэглэж онлайн хэлбэрээр заадаг. Хичээлээсээ ойлгохгүй зүйл гарсан тохиолдолд 24 цагийн дотор асууж лавлаж болдог тогтолцоотой. Түүнчлэн тусгай сургалтанд зориулсан анги танхим бэлдсэн байгаа. Токио хотын төвд шалгалтандаа сайтар бэлдэж чадах орчинд та бүхнийг бэлдэж их сургуульд ороход чинь тусална.

Feature​

Онцлог

  • Дэвшин суралцахад чиглэгдсэн цөөн тооны суралцагчийн тогтолцоотой хичээл сургалтаа явуулдаг.
  • Тусгай сургалттай ангид зориулсан танхимд өглөөнөөс орой болтол хичээллэх боломжтой.
  • Японы их сургуульд суралцах хүсэлтэй оюутнуудтай хамт сурна.
  • Оюутанд сургалтын зориулалттай компьютер хэрэглүүлж хамгийн сүүлийн үеийн сургалтын системээр EJU –ийн ерөнхий эрдмийн хичээлийг заана.
  • Тусгай сургалттай ангийн сургалтыг мэргэжлийн багш удирдан явуулна.

curriculum

Хөтөлбөр

Тус сургуулийн хөтөлбөр нь хичээлийн шинэ жил эхлэхтэй уялдан 4 (4, 7, 10, 1 саруудад ) удаа элсэлт авдаг. Хэлний мэдлэг чадвараасаа хамаарч ангиудад хуваарилагдана. 1 хичээлийн улирал бол 3 сар буюу 50 өдөр байдаг бөгөөд улирал бүрийн эцэст шалгалт өгч тэрнийхээ дүнгээс хамаарч анги дэвшдэг.

Сургалтын агуулга

Анхан шатны ангид суралцсан дүрэм, үйл үгийн хувирал, хүндэтгэлийн хэллэг хэрэглэх дасгал
Дунд шатанд шаардагдах дүрэм, үгийн сан суралцах
Илүү урт өгүүлбэрийг унших дасгал
Өөрийн санал бодлоо илэрхийлэх дасгал

Зорилгодоо хүрэх төвшин
(Япон хэлний төвшин тогтоох шалгалт・JLPT)

N3 төвшин

Зорьсон төвшин

  • Мэдэхгүй үг, үг хэллэг орсон харилцан ярианаас хэрэгтэй мэдээллээ олж авах
  • Сургуулиас гадна орчинд япон хүнтэй санаа бодлооо солилцлож сурах
  • Хүндэтгэлийн үг хэллэг хэрэглэж сурах

Сургалтын агуулга

Харилцан ярианд хэрэглэгдэх дүрэм, үг хэллэгийн дасгал
Ханзнаас бүтсэн үг, дайвар үг, хэлц үгийг сурч ойлгох
Урт хэмжээний эхийг унших дасгал
Лекц ойлгож ур чадвартай холбоотой сонсох бичих дасгал
Япон хэлний N1, N2 төвшний болон гадаад оюутны шалгалтын материалаас сурах

Зорилгодоо хүрэх төвшин
(Япон хэлний төвшин тогтоох шалгалт・JLPT)

N2 төвшин

Зорьсон төвшин

  • Япон хүний яриаг ихэвчлэн ойлгодог болох
  • Ярианы хурд нэмэгдэж олон төрлийн салбараар харилцан ярьж чаддаг болох
  • Түргэн унших, тодорхой хэмжээний нийлмэл өүүлбэрийг уншиж бичиж чаддаг болох

Сургалтын агуулга

Олон төрлийн сэдэв (Японы соёл, Япон орон судлал, цаг үеийн асуудал) зэргээр мэтгэлцэх
Мэргэжлийн үг хэллэг болон судалгаанд шаардлагатай материалыг олох
Өгөгдсөн сэдвийн дагуу эссэ зохион бичлэг бичих
Бизнесийн салбарт хэрэглэгдэх ярианы дасгал хийх

Зорилгодоо хүрэх төвшин
(Япон хэлний төвшин тогтоох шалгалт・JLPT)

N1 төвшин

Зорьсон төвшин

  • Илүү өндөр төвшинд унших бичих чадвар эзэмших
  • Урлаг, уран зохиол, түүх зэрэг Японы нийгмийн салбарыг судалж мэдлэгээ дээшлүүлэх
  • Их сургууль, коллеж, ажлын талбар дээр хэрэглэгдэх учирзүйн холбогдолтой яриа, үзэл бодлыг сурах

Course dates

Хичээлийн хуваарь

Даваа-Баасан

Тусгай сургалттай анги
EJU-ийн япон хэлний анги EJU онлайн анги
9:00-12:30 13:30-17:00
1 пар 45 мин x 4 цаг Онлайн сургалт
(3 цаг 30 мин)
20 цаг пар/ 7хоногт 37 цаг 30мин/7 хоногт
Элсэх хугацаа Бүртгэх хугацаа Сурах хугацаа
10 сар Элссэн жилийнхээ 5 сарын дунд үе хүртэл 1 жил 6 сар

Fees

Сургалтын төлбөр

Сургалтын төлбөрт сургууль дээр зохиогдох арга хэмжээ (уран илтгэлийн тэмцээн, эрүүл мэндийн шинжилгээ, төгсөлтийн баяр) түүнчлэн оюутны ослын даатгал хамрагдана. Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцогчоос тодорхой хувийг гаргуулна.

Бүртгэлийн хураамж ¥35,000
Элсэлтийн төлбөр ¥50,000
Оюутан удирдах төлбөр ¥97,600
Гадаад оюутны ослын даатгал ¥15,800
JLPT шалгалтбн төлбөр ¥11,000
EJU шалгалтын төлбөр ¥28,600
Сургалтын төлбөр ¥862,000
1-р жилийн нийт төлбөрийн дүн ¥1,100,000
2-р жилийн сургалтын төлбөрZ ¥450,000
Нийт (татвар багтсан) ¥1,550,000