Business Japanese
Энэ бол компаниудад шаардагдах япон хэлний мэдлэг, хөдөлмөр эрхэлж буй насанд хүрэгчдийн анхан шатны ур чадварыг эзэмших, төгсөх хүртлээ ажил олоход чиглэсэн тусгай сургалт юм.
Тавигдах шаардлага | Японд ажиллахыг хүсч байгаа оюутан, UJS-ийн төгсөгч, ажилд орохоор бэлтгэж байгаа гадаадын иргэд, Японы компанид ажиллагсад |
Төвшин | Япон хэлний төвшин тогтоох шалгалтын N2 зэрэгтэй байх |
Хичээллэх өдөр | 7 хоногт 1 өдөр |
Сургалтын хугацаа | Оюутны визтэй хүн: 1 жил |
Хичээлийн хуваарь | Үдээс өмнө: 10:50~12:30 Үдээс хойш: 13:20~15:00 |
Хичээллэх цаг | 45 мин×2 паар (90 мин) |
Хичээл эхлэх улирал | 4, 7, 10, 1 сар |
Суралцагчийн тоо | 5-15 хүн |
Суралцах нөхцөл | Эх орондоо бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй |
Хүрэх зорилго |
Япон хэлний төвшин: Хүндэтгэлийн хэллэг, утсаар ярих чадвар, бизнес мэйл, презентэйшн, BJT бизнес Ажилд оруулах бэлтгэл: Анкет, өөрөө өөртөө дүгнэлт хийх, ярилцлагын сургуулилт, танхимаас гадуурх үйл ажиллагаа |
Ажилд оруулахад дэмжлэг үзүүлэх | Ажилд ороход шаардлагатай мэдээллээр хангах, ярилцлаганд орох, анкет бөглөх аргыг заах, ажлын визний тухай тайлбарлах, зуучлалын компанитай холбоо тогтоож өгөх |
1 жил | ¥79,200 |
9 сар | ¥59,400 |
6 сар | ¥36,600 |
3 сар | ¥19,800 |
Энэ сургалтаар ур чадвар, хүмүүнлэгийн мэдлэг, олон улсын үйл ажиллагааны виз авах, ажлын газраа солих, асаргаа, тусгай ур чадвар болон гадаад ажилтан ажиллуулдаг компанид зориулсан япон хэлний сургалтын үйлчилгээ үзүүлдэг. Түүнчлэн тодорхой хэмжээний япон хэлний мэдлэгтэй компанид ажилд орсон боловч ажлын талбар дээрээ хамт олон болон үйлчлүүлэгчидтэйгээ сайн ойлголцож чадахгүй, япон хүмүүстэй дасч чадахгүй бэрхшээлтэй тулж буй хүмүүст зориулж сургалт явуулдаг. Гадаадын хөрөнгө оруулалттай компанид томилолтоор очиж лекц уншиж байсан туршлага ч бий. Үйлчлүүлэгчийнхээ зорилгод нийцсэн онцгой хичээлийг та бүхэнд зориулах болно. Та заавал сонирхоорой.
Зөвлөлдсөний үндсэн дээр үйлчлүүлэгчийнхээ сонирхолд нийцсэн хичээлийн агуулга, ангийн хэлбэр, хичээлийн цагийг бүрдүүлж өгнө. Роппонги хэмээх газрыг илэрхийлсэн хичээлийн хэлбэрийг бий болгохоос гадна танхимын бус олон үйл ажиллагааг та бүхэнд зориулах боломжтой.
Сургалтын төлбөрийг харилцан ярилцаж зөвшилцсөний үндсэн дээр хамгийн боломжит үнийг тогтоох болно.
© 2021 UJS Language Institute