Frequently Asked Questions

Түгээмэл асуултууд

Түгээмэл асуултууд

Most frequent questions and answers

Элсэлт

Гадаад оюутны хүсэлт гаргахад бүрдүүлэх материалыг элсэн орохоос 7 сарын өмнөөс эхэлдэг. Бид эртнээс бэлтгэл хийхийг зөвлөдөг.  Нарийн мэдээллийг сургуулийн танилцуулга болон урт хугацааны сургалт, хүсэлт гаргахаас японд ирэх хүртэл гэсэн хуудаснаас үзээрэй.

Токиогийн цагаачлалын газарт япон хэл дээрх орчуулгыг илгээдэг. Англи хэл дээр бол сургуулийн зүгээс орчуулга хийдэг бөгөөд англиас бусад хэл дээр байгаа тохиолдолд япон хэл юмуу англи хэл дээр илгээгээрэй.

Хүсэлт гаргагч болон батлан даагчийн бөглөх хэсгийг тухайн хүн өөрөө бөглөж гарын үсгээ зурах шаардлагатай. Засвар оруулах тохиолдолд алдсан хэсгийг 2 давхар шугамаар дарж гарын үсгээ жижигхэн бичнэ. 

Зөрүүтэй байгаа мэдээллийг тайлбар бичгээр тайлбарлаж бичнэ. Баримт бичгийн хэлбэр нь ямар ч хэлбэртэй байж болно.

Тухайн улсаасаа хамаарч Токиогийн цагаачлалын албанд эх хувийг шалгадаг. Гэрчилгээний хавтасыг мөн илгээх шаардлагатай бөгөөд эх хувийг японд ирсэн хойно буцаан олгодог.

Гадаад оюутны хувьд 150 цагаас дээш хугацааны япон хэлний тодорхойлолт шаардлагатай бөгөөд япон хэл сурсан байгууллагаас олгосон тодорхойлолтыг илгээнэ. Гэрийн багшаар заалгасан болон бие дааж үзсэн гэх мэт тохиолдолд нотлох боломжгүй бол сургуультай (UJS) хологдоорой.

Батлан даагч өөрөө бөглөж гарын үсэг зурна.

Хүсэлт гаргагчийн эцэг эх болно. Ах дүү болон авга, нагац гэх мэт садан төрлийн хүн батлан даагч болох тохиолдол байдаг. Цусан төрлийн холбоогүй найз нөхөд, танил хүн батлан даах тохиолдолд хүсэлт гаргагчтай ямар холбоотой болон яагаад батлан даагч болж буй талаар тайлбар гаргах шаардлагтай.

Японд оршин суудаг хүн гэр бүлийн хамааралгүй хүн бол 3,000,000 иэнээс дээш, гэр бүлийн хамааралтай хүн бол 3,000,000 иэнээс дээш хэмжээний хадгаламжтай байж 4,000,000-5,000,000 иэний жилийн орлоготой байх шаардлагатай. Гэхдээ орлогоос гадна шаардлагатай нөхцөл тавигддаг учир илүү нарийн мэдээллийг холбоо барьж аваарай.

Сургуулийн (UJS) буцаан олгох мөнгөний журам дээр үндэслэж мөнгийг буцаан олгоно. Энд гадаад оюутны буцаалтын талаар товч тайлбарлая.

  1. Хүсэлт гаргагч материалаа сургуульд илгээсэн тохиолдолд сургуульд төлсөн бүртгэлийн хураамж буцаан олгогдохгүй.

  2. Токиогийн цагаачлалын газраас оршин суух зөвшөөрөл олгосоны дараа төлсөн төлбөрөөс сургалтын төлбөр, оюутан хариуцагчийн төлбөр, япон хэлний шалгалтын бүртгэлийн төлбөр, оюутны даатгалын төлбөрийг буцаан олгоно. 

Элсэлт

Гадаад оюутныг жилд 4 удаа (4 сар, 7 сар, 10 сар, 1 сар) элсүүлэн авна.

Оршин суух зөвшөөрөл нь гадаад оюутнаас бусад анхан шатны суралцагчийг гадаад оюутантай адил хугацаанд элсүүлэх боловч суралцаж байсан туршлагтай хүний хувьд хүссэн цагт нь элсүүлэн авах боломжтой. 

3 сарын хугацаатай сургалт байдаг.
Сургалтаа дуусгаад үргэлжлүүлэн дараагийн төвшний сургалтанд хамрагдах боломжтой.

Тухайн нөхцөл байдлаас шалтгаалах учир UJS япон хэлний сургууль болон Токиогийн цагаачлалын газартай холбоо барина уу.

Тиймээ боломжтой. Дараах үе шаттай.

  1. Анкет, паспортын хуулбар, иргэний үнэмлэхний хуулбарыг сургууль руу илгээнэ.
  2. Хүсэлт гаргасан учир сургалтын төлбөрийг сургуулийн дансанд шилжүүлнэ.
  3. Элсэн орох зөвшөөрлийн бичгийг япон улсад нэвтрэхдээ хилийн шалганд үзүүлнэ.
  4. Виз шаардлагатай иргэн япон улсын элчин сайдын яам зэрэгт хандана.

Гадаад оюутны хувьд ахлах сургуулийн боловсрол эзэмшсэнээс дээш байна. Япон улсад амьдардаг иргэдийн хувьд 12 наснаас дээш элсэн орох боломжтой. Өнөөг хүртэл 12-60 хүртэл насны хүмүүс суралцаж ирсэн. Нас хүйс, оршин суух статус хамаарахгүй таны тохирсон төвшний сургалтыг үзүүлэх  болно. 

Нэхэмжлэхийн дагуу гадаад улсаас илгээх тохиолдолд гадаад гуйвуулгаар шилжүүлнэ. Flywire ашиглавал банкны гүйлгээний хураамж бага байдаг. Япон улс дотооддоо төлөх тохиолдолд сургуульд бэлэн мөнгөөр төлөх юм уу сургуулийн дансанд шилжүүлж болно.

Тиймээ болно. Ирэхийн өмнө урьдчилан холбоо барих шаардлагатай.

Хичээлийн эхний өдрөөс өмнө японд ирсэн байна. Ирэхийн өмнө интернетээр захиалсан тийзээ сургууль руу илгээгээрэй.

Сургууль

Одоогоор нийт 320 суралцагчтай байна.

Япон, англи, хятад, веатнам хэлээр харилцдаг.

Мэргэжлийн туршлагатай багш нар хичээл заадаг. Гадаадад суралцаж, ажиллаж байсан туршлагатай багш нар олон бөгөөд суралцах болон амьдрах орчны талаар зөвлөмж өгч удирдан ажиллладаг. 

Сүүлийн жилүүдэд Хятад, Веатнам, Солонгос, Орос, Монгол, Итали, Румын, Узбекстан, Непал, Австри, Америз, Энэтхэг, Бангладеш гэх мэт улсын оюутан ихээр суралцах болсон. Өнөөг хүртэл 44 орны оюутан суралцаад байна. 

Сургалтын төлбөрийн чөлөөлөлт байхгүй боловч тэтгэлэгийн тогтолцоо байдаг.

Тоэй метро (Оэдо шугам, Шинжюкү шугам, Асакүса шугам), Тоэй автобус гэх мэтэд оюутны хөнгөлөлт байдаг. Suica болон Pasmo картанд зорчигчын тасалбар болон бэлэн мөнгөө хийж нийтийн тээвэр ашиглах нь тохиромжтой. IC карт бол 500 иэний үлдэгдэл шаардлагатай боловч буцаасан тохиолдолд буцаан олгогддог. 

Сургуулийн төв байрны ажлын өрөөнөөс ойрхон бол ашиглах боломжтой.

Хичээл

Ангиасаа хамаараад ихэвчлэн 10-20 оюутантай.

Бүх япон хэлний сургууль яриалцлагаас эхлээд хичээлийг япон хэлээр явуулдаг.

Төвшин тогтоох шалгалт авч тохирох түвшний ангид оруулна.

Үдээс өмнийн анги 9:00-12:30 хүртэл, үдээс хойшхи анги 13:30-14:50 хүртэл хичээллэнэ.
Таны япон хэлний төвшингээс хамаарах учир үдээс өмнө болон үдээс хойш ангийг таны хүссэнээр сонгох боломжгүй тохиолдол байдаг.

Гадаад оюутны хувьд японд ирэхээс өмнө 150-аас дээш цаг япон хэл үзсэн байх ёстой.
Бусад суралцагчийн хувьд хирагана, катакана болон өдөр тутмын яриа ойлгох хэмжээний бол болно.

Өдөр тутамд идэвхитэй хэрэглэгддэг ярианы хувьд 6 сараас дээш хугацаанд хичээллэхэд болно.

Унших, бичих, ярих, сонсох 4 чадвар эзэмшүүлнэ. Хичээл дээр харилцан яриа идэвхитэй ашиглагддаг.

Тестийн шалгалт авч, гэрийн даалгавар өгдөг. Улирлын эцэст буюу 3 сар тутамд шалгалт авдаг.

Тус шалгалтанд бэлдэх анги байхгүй боловч хичээлийн агуулгын дотор  шалгалтын материалаас орсон байдаг.

Гадаад оюутанд сургалтыг төгссөний дараа төгсөлтийн гэрчилгээ олгоно.
Богино хугацааны сургалтанд хамрагдсан суралцагчидад сертификат олгоно.
Гэхдээ хичээлийн ирц, идэвхээс хамаарч олгохгүй байх тохиолдол байдаг. Гэрчилгээг нэг л удаа хэвлэх боловч сертификатыг бол дахин хэвлэж олгодог. 

Одоогоор даваа гаригаас баасан гаригийн анги ажлын 5 өдөр хичээллэж байна. Үдээс өмнө болон үдээс хойш хичээллэдэг.

Амьдрах орчин

Хоол хүнс, байрны түрээс, ус дулааны зардал, гар утас мэдээлэл холбооны зардал, өдөр тутмын хэрэглээний зардал гэх мэт зардал шаардагддаг. Хувь хүний амьдралын хэв маягаас хамаарч ойролцоогоор 70000-100000 иэн болдог. 

Гадаад оюутны хувьд япон улсад нэвтрэх үед онгоцны буудал дээр ажил эрхлэх зөвшөөрлийн бичиг олгодог. 7 хоногт 28 цаг ажил хийх боломжтой боловч ажлын төрөл болон хязгаарлалт байдаг. Мөн цалин хүлээн авахдаа япон улсын банкны данс нээлгэх шаардлагатай.

Сургуулийн мэдээллийн самбар болон бусад мэдээллээс ажил хайх боломжтой. Шаардлагатай тохиолдолд сургуулийн ажилтанд хандах боломжтой. Богино хугацааны суралцагчийн хувьд цагийн ажил эрхлэх боломжгүй.

Гадаад оюутны хувьд оршин суух карт болон банкны данс байхад гар утасны гэрээ хийх боломжтой.
Богино хугацааны визээр япон улсад байгаа хүн урьдчилсөн төлбөрийн хэлбэрээр утас худалдан авна. 

Ихэнх санхүүгийн байгууллагат японд нэвтрэн орсоноос хойш 6 сар болоогүй бол банкны данс нээх боломжгүй боломжгүй боловч Юүчёо банкинд нээж болдог. Сити банк болон японд салбар бүхий банкинд данс нээх боломжтой. 

Токиогийн эмнэлэгийн байгууллагын мэдээллийн үйлчилгээ үзүүлэдэг Химавари нь Токио хот дотор байдаг гадаад хэлээр үйлчилдэг эмэнэлэгийг танилцуулж өгдөг.

Оюутны дотуур байр

Холбоотой оюутны байр болон share house байдаг. 1-3 хүний өрөөтэй ба ихэнх нь 3 сар тутамд гэрээ хийдэг. Японд ирсэний дараа  хайх хүмүүст байр шийдэгдэх хүртэл хугацаанд сургуулийн ойролцоо газар 7 хоногийн болон сарын хугацааны орон сууц танилцуулж өгдөг. 

Дэвшин сурах

Элсэн сурах салбараа японд ирэхээс өмнө шийднэ.  Ирсэнийхээ дараа жилд 2 удаа болдог EJU болон JLPT шалгалт өгч үр дүнгээр шалгалт өгөх их сургуулиа тогтоно. Япон хэлнээс гадна ерөнхий эрдмийн хичээлийг ч сурах шаардлагатай. Улсдаа өгөх их сургуульд шалгалтын хэмжээний мэдлэг болон япон хэлний сургууль дахь сурлагын дүн, ирц ч чухал нөлөөтэй. 

Ажилд орох

Өөрийн улсдаа бакалавраас дээш боловсролтой иргэнийг ажилд ороход дэмжлэг үзүүлнэ. Ярилцлаганд бэлдэх, ажилд орох мэдээлэл болон холбоотой бичиг баримтын бүрдүүлэхэд туслана. Орохыг хүссэн компани нь бүрэн дунд боловсролын байгууллагад сонгон суралцсан хичээлийн нэг төрөл байхаас гадна тогтсон япон хэлний мэдлэгийн төвшин болон бусад эрх гэх мэт нөхцөл шаардлагатай. Хүн бүрийн туршлага зэргээс хамаарч ялгаатай учир ажилтантай холбоо бариарай.