School Information

Сургуулийн тойм

About UJS

Сургуулийн тойм

UJS хэлний сургууль нь Токио хотын төвд байрлах Роппонги дүүрэгт 1986 онд байгуулагдсан юм. Токиогийн цамхагаас алхаад очих зайд байрладаг бөгөөд олон улс орноос оюутнууд ирж суралцдаг олон улсын уур амьсгалтай сургууль билээ. Япон хэлний ярианы чадварыг хөгжүүлэхэд анхаарахын зэрэгцээ Японы зан заншил, соёлыг шингээсэн өндөр түвшний япон хэлний сургалтыг 30 жилийн турш явуулсаар ирлээ. Сүүлийн жилүүдэд оюутнууд маань их дээд сургууль, бакалаврын дараах сургалт, коллежид дэвшин суралцуулах төдийгүй, түвшин ахисан ажилд орох зэргээр олон талын үр дүн үзүүлсээр байна. UJS хэлний сургууль нь Японыг тойрон хүрээлсэн Азийн динамизмын урсгалд соргог хандаж「Япон төдийгүй Ази болон дэлхий нийтэд зөвшөөрөгдөх глобал боловсон хүчин бэлтгэх 」сургалтын агуулгаар ажиллаж байна. Чин сэтгэлээсээ хандах багш нар, халуун дотно харилцаатай оффисын ажилтнууд та бүхнийг Японд суралцахаар ирснээс эхлээд төгсөх хүртэл чинь дэмжиж туслах болно. Япон бол хичээвэл заавал үр дүнг нь амсдаг нийгэм. Та бүхнийг бидэнтэй хамт UJS хэлний сургуульдаа хүсэл мөрөөдлөө биелүүлхийг урьж байна!

Feature of UJS

Орчин үеийн хот тосгон 「Тораномон Асодай төсөл 」-ийн хажууд суралцах болно

Токио хотын төвд Минато дүүрэгт байрлах энэхүү бүс бол хөрөнгө оруулагч компаниуд олноор суурьшсан олон улсын өнгө аястай бүс бөгөөд гадаадын иргэд хамгийн их байдаг газар юм. Олон улсын олон хэв маяг, баялаг соёлын энэхүү бүс нь 「Олон улсын шинэ хот」-ын хувьд өндөр боломжтой нутаг юм. UJS хэлний сургуулийн ойролцоо 「Орчин үеийн хот」-ыг үзэл баримтлалаа болгосон 「Тораномон Асодай төсөл 」хэмээх хотжилтын төсөл хэрэгжиж байгаа нов ногоон уудам том талбайтай, оффис, орон сууц, зочид буудал, олон улсын сургууль, худалдааны байгууллага, соёлын төв зэрэг өндөр чанартай олон барилгыг хослуулсан хот 2023 он гэхэд сүндэрлэх юм. Орчин үеийн хот болох「Тораномон Асодай төсөл 」-ийн хажууд амьдралдаа ганц тохиолдох гадаадад сурах оюутан цагаа өнгөрүүлцгээе.