School Life

Оюутны амьдралын тухай

Student Life

Сургуулийн амьдрал

Үдээс өмнө үдээс хойш гэсэн 2 ээлжээр хичээллэдэг. Үдээс өмнөх хичээл өглөө 9 цагаас эхэлж 12 цаг 30 минутанд дуусдаг бол үдээх хойшхи хичээл 1 цаг 20 минутаас 4 цаг 50 минут хүртэл үргэлжилдэг. Оюутнуудынхаа япон хэлний чадварт нийцүүлж үдээс өмнө үдээс хойшхи 2 ангийн аль нэгэнд хичээллэдэг. 1 ангид 10-20 суралцагчтай байх бөгөөд олон үндэстэн хүүхдүүдтэй хамтдаа сурдаг. Сургуульд сурч байх хугацаандаа япон хэлний төвшин тогтоох шалгалт (JLPT) болон гадаад овутанд зориулсан шалгалт (EJU) зэрэг шалгалтыг өгч хүссэн их дээд сургууль, бакалаврын дараах сургалт, коллеж (оюутан гэсэн статустай) эсвэл ур чадвар хүмүүнлэгийн мэдлэг олон улсын үйл ажиллагаа болон тусгай ур чадварын ажилтан гэсэн төрлөөр ажлын виз авахуулахыг зорьдог. Мөн алдартай, нэр хүнд сайтай их сургуульд оруулахын тулд тусгай курсыг 2021 оноос эхлэн хичээллүүлнэ. Японд улсад амжилт олох нэгдсэн зорилготой, олон төрлийн мэдлэг чадвартай найз нартайгаа хамтдаа япон хэлийн суралцаарай.

Activities

Үйл ажиллагаа

UJS хэлний сургууль олон төрлийн үйл ажиллагаа бэлдсэн байдаг.  Японы эртний уламжлалт соёлын баяраас эхлээд орчин үеийн арга хэмжээнүүд зэрэг япон соёлыг оюутнууд маань биеэрээ харж ойлгож авах том жижиг үйл ажиллагаа явуулж байна. Мөн ангий удирдсан багш, ангийнхантайгаа Фүжи уул, Токио Диснейланд руу очиж хичээлээс гадуурх дадлага хийдэг. Түүнчлэн UJS хэлний сургуульд сурсан япон хэлээ бодитоор шалгуулах уран илтгэлийн тэмцээнийг зохиодог. Та бүхнийг оюутан ахуй цагаа үр дүнтэй өнгөрөөхөд чинь багш ажилтнууд хамтарч олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг юм.  

Токио бол 13 сая илүү хүн амтай Японы хамгийн том хот юм. Роппонгигийн аварга барилгууд, Токио төв хот, орчин үеийн хотоор хүрээлэгдсэн Роппонги бол амарч тайвшрах бүс бөгөөд олон улсын үйл ажиллагаа төвлөрсөн газар юм.    

Япон орон бол 4 улиралтай. Токио хот нь Номхон далайн эрэгт оршдог учраас уур амьсгал нь дулаахан, цэлмэг өдөр ихтэйгээрээ онцлог юм. Хавар намартаа +10-+20 градус орчим болохоор их тааламжтай төдийгүй, сакүра, ногоон байгууламж ихтэй. Зун бол +25-+35 градусын дулаантай, ба хамгийн ихдээ +40 градус хүртэл халах тохиолдол бий. Өвөлдөө 0-+10 градус хүртэл дулаантай байх бөгөөд өвөл зуны ялгаа 20 хэм орчим байдаг. Зун их бүгчим халуун учраас хагас ханцуйтай нимгэн хувцас, сандаал, нарны малгай, нарны шил гэх мэт зүйлс хэрэгтэй.  Өвөлдөө зарим жил цас орохгүй байх үе ч байдаг ч их жилдээ гэхэд хэдхэн удаа л ордог. Тэр үед урт ханцуйтай хувцас, хүрэм, ороолт, бээлий хэрэг болно. Японы улирлын сайхныг таашаангаа япон хэлийг сураарай.  

Токио хотын байр орон сууцнуудын 1 өрөөний түрээсийн үнэ 60000-120000 иен хүртэл байдаг. Найзтайгаа хамтдаа түрээсэлж амьдрах оюутнууд олон байдаг. UJS хэлний сургууль  гадаад хэлээр чөлөөтэй ярьдаг ажилтнуудтай үл хөдлөхийн компанитай хамтран ажилладаг. Тиймээс сургуульдаа ирэхэд хамгийн тохиромжтой, хичээлээ хийх боломжтой газарт амьдрах байр олж өгдөг.  

Цагийн ажил хийх зөвшөөрөлтэй бол 7 хоногт 28 цаг ажил хийж болно. Энэхүү зөвшөөрлийг Японы онгоцны буудал дээр паспорт, цагийн ажил хийх хүсэлтийн хамт хилийн албанд өгөхөд тэндээ хэвлээд өгдөг. Тийм зөвшөөрөлгүй бол ажил хийж болохгүй. Цагийн ажлын хөлс 1 цаг нь 1000-1200 иен байдаг. Хоолны газар, 24 цагийн дэлгүүр, гамбургерийн газар, гуанзанд оюутнууд их ажилладаг. Цагийн ажил хийхдээ хугацаа хэтрүүлж ажиллаж болохгүй. Мөн тоглоомын төв, автомат тоглоомын газар-пачинко, маажаан тоглоомын газар, клуб, баар, цэнгээний газар ажиллаж болохгүй.

Бие өвдөх, бэртэж гэмтсэн үед даруй жижүүрт хандах хэрэгтэй. Японы эмнэлэгт үзүүлэхэд эрүүл мэндийн даатгалтай бол 30%-ийг л хувь хүн төлдөг. UJS хэлний сургууль оюутнуудаа гадаад оюутны даатгалд хамруулдаг учраас тэрхүү 30%-ийг ч төлөх шаардлага байхгүй. Гэвч шүдний эмчилгээ тэрхүү даатгалд хамрагддаггүй байна.

Японд очоод амьдрах байраа шийдэнгүүтээ ойролцоох хот дүүргийн захиргаан дээрээ очиж хаягийн бүртгэлээ хийлгэх хэрэгтэй. Гадагшаа гарах үедээ оршин суух зөвшөөрлийн үнэмлэхээ биедээ авч явж байгаарай. Цагдаа шалгах үе байдаг. Улсын эрүүл мэндийн даатгалд заавал хамрагдах нь зүйтэй.   

Япон орон бол амар тайван улс хэдий ч санамсаргүйгээр гэмт хэрэгт орооцолдох тохиолдол байж болох юм. Оюутан өөрөө  хохирол амсахгүй байхад анхаарах ёстой. Ямар нэгэн асуудал гаррсан тохиолдолд нэн даруй сургуульдаа мэдэгдэх хэрэгтэй.

Important notes

Амьдралын дүрэм

  • Хогоо ялгаж тогтоосон өдөр нь хаяг хэрэгтэй.
  • Гудамжинд тамхи татах, тамхины ишээ хаяж болохгүй.
  • (Газраасаа хамаараад 2000 иений төлбөр авдаг. )
  • Шөнийн цагаар их дуу чимээ гаргах, ойр тойрондоо төвөг учруулахаас зайлсхийгээрэй.

    Important notes

    Сургуулийн амьдралын дүрэм

      Хүндэтгэх шалтгаан байхгүй бол өдөр бүр сургуульдаа явах хэрэгтэй. Их сургуульд дэвшин суралцахад дүн, суралцах идэвх чармайлтыг чинь харгалзан үздэг. Сургуулиасаа тодорхойлолт авахын тулд захирлын тодорхойлолтонд 95%-иас дээш, ангийн багшийн тодорхойлолт 90%-иас дээш ирц чухал. Улирлын шалгалт, хичээлийн идэвх муу бол анги дэвшиж чадархгүй тохиолдол бий. Хичээлийн ирц виз сунгахад ч гэсэн нөлөөлдөг учраас дүрэм журмын дагуу сайтар суралцаж оюутан амьдралаа өнгөрөөгөөрэй.

    Important notes

    Анхаарах зүйлс

    • Хулгай дээрэм хийвэл барьж хорьсны дараа албадан нутаг буцаана
    • Орхиод явсан бусдын дугуйг хэрэглэх ч гэсэн гэмт хэрэгт тооцогдоно
    • Гэрэлгүй дугуй унах, сундлах зэрэг нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж байгаа хэрэг
    • Мөнгө, оршин суух зөвшөөрлийн карт, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, оюутны үнэмлэх, гар утас, банкны дансны дугаар зэргээ хэрхэвч бусдад өгч болохгүй.
    • Мансууруулах бодис болон хуурамч карттай гар утас хэрэглэх нь гэмт хэрэг юм.
    • Ир нь 6 см-ээс илүү урттай хутга биедээ авч явбал хууль бус зэвсэг биедээ авч явсанд тооцогдоно.