Educational System

Сургуулийн бүтэц

Introduction

Танилцуулга

UJS хэлний сургуульд гадаадад сурч байсан, Японы компанид ажиллаж байсан багш ажилтнууд олон байдаг. Мөн оюутнуудын цаашдын зорилгод нөлөөлж чадах чадвар туршлагатай боловсон хүчнүүд ч ажиллаж байдаг.

Захирлын мэндчилгээ

UJS хэлний сургууль нь 1986 онд байгуулагдсанаасаа хойш дэлхийн олон улс орнуудаас олон тооны оюутнуудыг хүлээн авч нийгэмд хэрэгцээтэй бие хүн болж төлөвшсөн боловсон хүчин бэлтгэхэд хувь нэмрээ оруулсаар ирсэн. Суралцагчдын хэрэгцээ өргөн сонголттой болж цаг үеээ дагаад өөрчлөгдөж байна. Хэдий тийм ч үргэлж оюутан болгонтой тулж харьцаж хүн бүр өөр өөрийн зорилгыг биелүүлэхийн төлөө үр дүнтэй сурах боломжийг олгож байна.
UJS хэлний сургууль нь олон талын мэдлэгтэй, эрч хүч дүүрэн оюутнуудаа найрсаг багш нартай цагаа хөгжилтэй өнгөрөөж, бие биенийхээ соёлыг хүндэтгэн үзэж, япон хүний зүрх сэтгэл, япон соёлыг суралцах боломж олгодог сургууль юм. Энэхүү UJS хэлний сургуульд ирснээр таны үзэл бодол, найз нөхөд өргөжин тэлж нийгэмдээ тустай үйл бүтээх бие хүн болж даль жигүүрээ дэлгэн амжилтанд хүрэхийг хүсч байна. Чиний хүсэл мөрөөдлийн биелүүлж өгөх UJS хэлний сургуульд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Teacher

Багш

Өндөр мэдлэг чадвартай багш нар ажилладаг. Япон хэлийг заагаад зогсохгүй та бүхний амьдралыг гэрэл гэгээтэй, хөгжилтэй, байлгахын төлөө бүх хүчээ дайчлан ажиллана.

Office staff

Ажилтан

Япон хэл мэдэхгүй байсан ч санаа зовох хэрэггүй. Гадаад орнуудад ажиллаж амьдарч байсан туршлагатай ажилтнууд англи, хятад, солонгос, вьетнам хэлээр сургуульд орохоос чинь эхлээд төгсөх хүртэл чинь бүх талаар тусална.

Employment support staff

Ажилд ороход туслах ажилтан

Мэргэжлийн ажилтнууд ажилд ороход тань тусалж хүн бүртэй ажиллана. Сургууль дотроо ажилд оруулах семинарыг зохион байгуулдаг.

About scholarships

Тэтгэлгийн тухайд

UJS хэлний сургууль чиний ур чадварыг тэтгэлгээр дэмжинэ.

UJS хэлний сургууль 1986 онд байгуулагдсанаасаа хойш олон төгсөгчдийг нийгэмд хүлээлгэн өгсөн байдаг. Суралцах хугацаандаа, сурлагын амжилт үзүүлсэн, хичээл зүтгэлээ дайчилсан оюутнууд маань японд төдийгүй дэлхийд амжилтаа гайхуулж яваа. Хэл сурна гэдэг бол хичээсний хирээр үр ашгаа өгдөг зүйл бөгөөд амжилтандаа хүрэх хүртэл олон саад бэрхшээлийг даван туулах хэрэг гардаг. UJS хэлний сургууль саад бэрхшээлээс шантралгүй зорилгынхоо төлөө тасралтгүй хичээж байгаа хүнийг дэмжих ёстой гэж үзэж байгаа учраас дараах тэтгэлгийг бий болгосонюм.

Тэтгэлгийн дүн 150,000 иен (1 удаа)
Шалгаруулах хугацаа Жил бүрийн 4-р сард

Зарлах хугацаа

5-р сард
Олгогдох сар 9-р сард
Шалгаруулах арга 8-р сарын уран илтгэлийн тэмцээнээр шалгаруулдаг
Тавигдах нөхцөл
  1. UJS хэлний сургуульд 6 сараас дээш хугацаагаар сурч буй оюутан
  2. Шалгаруулах хугацаа хүртэл 6 сарын хугацаанд хичээлийн ирц 97%-иас дээш байх
  3. Өмнөх хагас жилийн улирлын шалгалтаар дараах нөхцөлөөс дээш амжилт үзүүлсэн байх

    Анхан шатны анги Бүх дүнг нэгтгэнэ. 8 хичээлийн дүн бүгд А-аас дээш байх.
    Анхан дунд шатны анги Бүх дүнг нэгтгэнэ. 8 хичээлийн дүн бүгд А-аас дээш байх.
    Дунд шатны анги Бүх дүнг нэгтгэнэ. 8 хичээлийн дүн бүгд А-аас дээш байх.
    Дунд дээд шатны анги Бүх дүнг нэгтгэнэ. 8 хичээлийн дүн бүгд А-аас дээш байх.
    Дээд шатны анги Бүх дүнг нэгтгэнэ. 7 хичээлийн дүн бүгд А-аас дээш байх.
  4. Тэтгэлэг олгогдох шийдвэр гарсны дараах 1 сарын хичээлийн ирц анх ирснээсээ хойш 95%-иас буураагүй байх
  5. Тодорхой сурах зорилготой байх
  6. 3), 4), 5)-ын нөхцлийг тэтгэлэг авсны дараа ч биелүүлж чадах

Тэтгэлэг авсны дараа нөхцлөө биелүүлж чадаагүй бол тэтгэлгийг буцаан авах тохиолдол бий
Бусад тэтгэлэгтэй давхар авч болно

2021 он

Шийдвэр гармагц зарлана

Японы оюутнуудыг дэмжих байгууллага Боловсрол соёл шинжлэх ухааны яамны гадаад оюутныг дэмжих тэтгэлэг

Ирц болон сурлагаар хамгийн тэргүүний хэдий ч амьдралын хувьд дэмжлэг хэрэгтэй оюутныг шалгаруулсны дараа 12 сарын турш сар бүр 30,000 иений тэтгэлэг олгоно.

Олгох хэмжэээ 30,000 иен
Хугацаа 12 сарын турш
Тавигдах нөхцөл

Japan Student Services Organization (JASSO)

  1. Сурлагын дүн, сурах идэьх зүтгэл хамгийн сайн байх (Өмнөх улирлын дүнгийн 2,30-аас дээш үнэлгээтэй байх ёстой ба тэтгэлэг авч байх хугацаанд ч гэсэн үнэлгээ буурахгүй байх )
  2. Тэтгэлэг олгосны дараа олгосон байгууллага япон хэлний сургуулиар дамжуулан хийдэг цаашдын зорилго нөхцөл байдлын талаарх судалгаанд оролцох сонирхолтой байх
  3. Сард дунджаар 90, 000 иенээс бага шилжүүлдэг (Сургалтын төлбөр орохгүй)
  4. Японд амьдарч байгаа батлан даагчийн жилийн орлого 5 сая иенээс дотогш байх
  5. Давхар тэтгэлэг авахыг зөвшөөрдөггүй нөхцөлтэй тэтгэлэг авсан байж болохгүй
  6. Дэмжигч байгууллагын гадаад оюутныг дэмжих тэтгэлэг авч байгаагүй байх
  7. Тэтгэлэг хүлээн авсан жилийнхээ дараа жил нь их сургууль зэрэг рүү дэвшин суралцахаар зорьж байх
  8. 1.Тэтгэлэг олгох явц: Сургууль дотроо шалгаруулалт хийгээд хүнийхээ мэдээллийг дэмжиж байгаа байгууллагатаа явуулна

( Сургууль доторх 1-р шатны шалгаруулалт: Ирц, дүн, бичгийн шалгалт 2-р шатны шалгаруулалт: Ярилцлагын шалгалт)

2020 он

E.D

2019 он

A.A

B.S

2018 он

D.S

B

2017 он

N.T.T

Z.H

Кёориц засвар үйлчилгээний газрын тэтгэлэг

Хүмүүжил төлөвшил, сурлагаараа Азийн олон орны оюутнуудаас шалгарч комиссын шийдвэрийг хүлээн авсан суралцагчид 12 сарын турш 60000 иен олгоно

Олгогдох дүн Сар бүр 60000 иен
Хугацаа 12 сарын турш
Нөхцөл
  1. Азийн үүндэстэн байх бөгөөд хувийн зардлаар суралцдаг байх
  2. Хамгийн багадаа 1 жилээс дээш хугацаанд суралцаж байгаа
  3. Хүмүүжил төлөвшил, сурлагаараа бусдыгаа хошуучилсан, тууштай зан чанартай, эрүүл чиирэг байх
  4. Шалгаруулалтанд сонгогдсон тохиолдолд өөрийнхөө танилцуулгыг бичиж заасан хугацаанд заавал өгөх
  5. Тэтгэлэг олгох ёслолын үйл ажиллагаанд заавал оролцох
Бусад тэтгэлэг сард 50000 иенээс бага байвал давхар авч болно.
Олгох журам Сургууль дотроо сонгон шалгаруулалт явуулж нэрсийг нь дэмжих байгууллагатаа явуулна. Дэмжих байгууллагын комисс бичиг баримтаар шалгаруулдаг.
( Сургууль доторх 1-р шатны шалгаруулалт: Ирц, дүн, бичгийн шалгалт 2-р шатны шалгаруулалт: Ярилцлагын шалгалт)

2020 он

B.A

LSH Ази сангийн тэтгэлэг

И Су Хён сангийн үзэл санааг сатайр ойлгож өөрийн улс орон болон Японыг холбох гүүр болох зорилго тавьж, хичээлдээ шамдан суралцдаг Азийн орноос япон хэлний сургуульд суралцаж байгаа овутныг тодорхойлж сонгон шалгаруулалтанд тэнцсэн оюутанд 5 сарын хугацаатай 100 000 иений тэтгэлэг олгодог.

Олгох дүн \100,000 (one-time payment for 5 months from August to December)
Нөхцөл
  1. Оюутан гэсэн статустай, Ази оюутан байна
  2. 7 сарын 1-ний өдрийн байдлаар сургуулиасаа тодорхойлуулахдаа 3 сараас дээш хугацаанд суралцсан байх ба тухайн өдрөөс цааш 6 сарын хугацаанд суралцах төлөвлөгөөтэй байх
  3. 7 сарын 1-ний өдөр хүртэлх хичээлийн ирц 90%-иас дээш байх
  4. Суралцах чадвар сайн цаашид ч амжилттай сурч чадна хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн байх
  5. И Су Хён сангийн талаар ойголттой, ирээдүйд өөрийн улс хийгээд Японы хамтыгн ажиллагаанд хувь нэмэр оруулах зорилготой Япон улсад япон хэлийг сурч байгаа хүн
  6. Одоо авч байгаа тэтгэлгээсээ өөр тэтгэлэг аваагүй, авах төлөвлөгөөгүй байх
Олгох журам ( Сургууль дотроо сонгон шалгаруулалт явуулж 1 хүнийг дэмжих байгууллагад тодорхойлж өгнө. Сонгон шалгаруулалтын комисс хэлэлцэж дүнг гаргана.
Сургууль доторх 1-р шатны шалгаруулалт : Ирц, дүн, бичгийн шалгалт 2-р шатны шалгаруулалт: Ярилцлагын шалгалт)

2020 он

Авсан хүн байхгүй

Бусад (Улирал бүрийн ирцийн урамшуулал)

Улирал бүр ирц нь 100% байгаа оюутанд 3000 иений карт олгоно.