Message from graduates

Төгсөгчдийн мэндчилгээ

graduate School

Бакалаврын дараах сургалт

Осака мужийн сургуулийн бакалаврын дараах сургалтын элсэлтийн шалгалт нь судалгааны ажлын төлөвлөгөөний болон ярилцлагын шалгалт байсан бөгөөд UJS сургууль ялангуяа яриалцлагын шалгалтын тал дээр маш их туслалцаа үзүүлсэн. Яагаад япон улсад ирсэн бэ, яагаад тус сургуулийг сонгосон бэ, судалгааны төлөвлөгөөг хэрхэн бичих вэ зэргээр шалгалт авах багш нарын асуултыг урьдчилан таамаглаж, UJS сургуулийн багш нартай олон удаа бэлдсэнээр ярилцлаганд тэнцэж чадсан.  Миний судалгаа хийж байгаа Нара хот бол үндэсний өв уламжлалыг өвлөн үлдээх тал дээр үнэхээр сайн жишээ болж байгаа төдийгүй сонгодог болон орчин үе маш уялдаа холбоо сайтай.  Өөрийн улсын соёлыг шингээхийн зэрэгцээ өвлөн үлдээх  тал дээр ч өөрчлөлтийг авчирч байна. Японы шилдэг хотуудаас жишээ авч хятад улсын орчин үеийн сослын байдалтай харьцуулан судлах нь миний судалгааны ажлын сэдэв юм.

Бакалаврын дараах сургалтаар асуудлыг задлан шинжилж шийдвэрлэх аргад суралцах боломжтой бөгөөд цаашид энэ талын ажилд ихээхэн тус нэмэр болно гэдэгт итгэлтэй байна. Төгссөнийхөө дараа судалгааныхаа дагуу мэдлэг болон төсөл хэрэгжүүлж японы дезайны компанид ажилд орж туршлага хуримтлуулах хүсэлтэй байна.

Анх япон хэл сурж эхлэхэд хэцүү байсан боловч UJS сургуулийн багш нар үргэлж эелдэг хандаж хүн бүхэнд олон удаа зааж өгдөг өгдөг байснаар үргэлжлүүлэн сурах итгэлийг өгсөн. Дэлхийн бүх хүн хэн ч бай зорилго тавиад хичээвэл гэрэл гэгээтэй сайхан ирээдүй хүлээж байдаг гэж би боддог.

UJS сургууьд япон хэлний үндсэн чадвар(ялангуяа сонсох, унших, бичих чадвар)-ыг сайжруулах зорилгоор суралцаж, бие даан N2 төвшний сурах бичиг үзэж, CD сонсож, ихэвчлэн унших сонсох дээр анхаарч хичээллэж ирсэн. Сургууль дээр хичээлээ сайн сурж, гэртээ өөрийн чадах чинээгээр хичээллэдэг байсан. Тэнд сурсан жил хагасын хугацаанд миний япон хэлний чадвар дээшилсэн төдийгүй японы амьдралд дассан. Сургуулиа төгссөн зунаа JLPT шалгалтын N1 төвшинд тэнцсэн.

Одоо би Токиогийн их сургуулийн гадаад хэлний магистрантурт эх хэл болох Эвен хэлний судалгаа хийж байна. Эвен хэл нь  хятадын өвөр монголчуудын дотор цөөхөн хүн ярилцдаг Тунгус хэл юм. Үндэстнийхээ төлөө өөрийн хийж чадах зүйлийг бага наснаасаа бодож ирсэн бөгөөд эх хэл болон түүнтэй холбоотой хэлний талаар судалгаа хийхээр шийдэж интернэтээр одоогийн удирдагч багшийнхаа дипломын ажлыг олж уншсан.  Ингээд багштайгаа холбгодсоны эцэст эх хэлний судалгааг багштайгаа эхлүүлсэн.

Цаашид үргэлжлүүлэн докторын судалгааны ажил хийх төлөвлөгөөтэй байна. Тийм ч амар хэрэг биш боловч өөрийн хүсэл сонирхолтой зүйлээр хичээллэх нь зөв гэж би боддог. би UJS сургуульд сурж байсан үеэ одоо ч гэсэн их дурсдаг. Багш нар нь эелдэг найрсаг боловч хатуу шаардлагатай бөгөөд надад  маш ихийг зааж сургасан. Ангийн хамт олон маань ч гэсэн бүгд хичээнгүй сайн оюутнууд байсан.

Миний эзэмшсэн мэргэжлийн дагуу судалгааны сургууль манай улсад байгаагүй учир өндөр хөгжилтэй орон болох япон улсын анагаахын салбарт суралцахаар Нийгата их сургуулийн эмчилгээ, нийгмийн халамжийн их сургуулийн эмчилгээ, нийгмийн халамжийн судалгааны сургуульд фикик эмчилгээний чиглэлээр суралцахаар шийдсэн. Миний хувьд энэ чиглэлээр мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх нь сайхан явдал байсан.

Бакалаврын дараах сургалтанд миний бие хөлний шагай мултрахтай холбоотой судалгаа хийсэн бөгөөд Ротари сангийн тэтгэлэгээр суралцсан. Одоо би дэлхийн эрүүл мэнд, ангаах ухааны үндэсний төвд ажилаж байгаа бөгөөд эмнэлгийн хэрэгсэл болон тоног төхөөрөмжтэй холбоотой ажил эрхэлж байна. Цаашид Вьетнам улсдаа өөрийн туршлагаа хэрэгжүүлнэ гэж бодож явдаг. Япон улсад ирсэн хүн хэл мэдэхгүй бол юу ч хийж чадахгүй. Япон хэлний сургуульд суралцаж, цаг үргэлж хичээллэж япон болон гадаад хүмүүстэй харилцаж байж хэлэндээ сайжирна. Эхэн үедээ амаргүй байх боловч тэр үеийн даван туулж чадвал амжилтанд хүрэх болно. Японд 「若い時の苦労は買ってでもせよ」гэсэн хэлц үг байдаг. Энэ нь залуу байгаа дээрээ маш их хичээллэж, хүнд хэцүүг мэдэрч, алдаа гаргасан ч, олон зүйлийг туршиж үзвэл арвин туршлага болно гэсэн утгатай. 

Бакалаврын дараах сургалтанд N1 төвшний мэдлэгтэй байх шаардлагатай учир UJS япон хэлний сургуулийн хичээлээс гадна өөрөө шалгалтын жишиг даалгаварын ном худаалдан авч ажиллахын зэрэгцээ мэдэхгүй зүйлээ мэддэг болохын төлөө уйгагүй хичээллэж ирсэн. Анхан шатны хичээл үзсэний дараа UJS  сургуульд элссэн болохоор эхлээд N2, дараа нь N1 шалгалтанд тэнцсэн.

Сайтама их сургуулийн бакалаврын дараах сургалтын хүмүүнлэгийн судалгааны салбарт Япон болон Өмнөд Солонгосын үйлдвэрлэлд Хятад улсын экспортын үзүүлэх нөлөөний талаар судалгаа хийсэн. Би маш их шаардлагтай олон улсын үйлдвэрлэлийн орц, гаралтын хүснэгтийг хийж судалгаагаа явуулсан учир баримт материал цуглуулахаас эхлээд бие дааж судалгаагаа дуусгах хүртэлх үе шат нь миний хувьд чухал туршлага болсон гэж боддог. 

Магистрийн зэргээ хамгаалсаны дараа харилцаа холбооны компанид ажилд орсоноор урьд өмнө нь мэддэггүй байсан мэргэжлийн талын олон зүйлийг сурж мэдсэн. Тухайлбал, үйлчилгээ үзүүлэгч, MNP (дугаар шилжүүлэлт) гэх мэт харилцаа холбооны бизнестэй холбоотой мэдлэг болон оптик шугам, wi-fi гэх мэт хаоицаа холбооны технологитой холбоотой олон мэдлэг хуримтлуулж чадсан. Сүлжээ хөгжсөн орчин үеийн нийгэмд сурсан чиглэлээс өөр ажилд орсон хэдий ч харилцаа холбооны компаниас олж мэдсэн мэдлэгээ ашиглана гэж боддог.  Мөн гадаад худалдаа эрхэлдэг компани учир магистрт сурсан мэдлэгээ ашиглахын зэрэгцээ судалгааны ажил маань одоогийн ажилд минь нөлөөгөө үзүүлсэн гэж би боддог.      

Би хэлний сургуулиа төгсөөд бакалаврын дараах сургалттай сургуульд элсэн орохоор зорьж байсан учир UJS хэлний сургуульд багш нарын өгсөн зөвлөгөөний дагуу япон хэлний түвшин тогтоох шалгалт болон судалгааны төлөвлөгөө маш чухал болох талаар олж мэдсэн. Ингээд N1 төвшинд тэнцэх нь тухайн үеийн миний мэдлэгийн хүрээнд хэцүү байсан учир юун түрүүнд N2-т тэнцэхийн тулд өөрийнхаа хамгийн тааруухан гэж бодсон үгийн санд төвлөрч хичээлэж эхэлсэн. Мөн япон хүнтэй идэвхитэй харилцсан учир миний сонсох чадвар хурдтай нэмэгдэж UJS сургуульд суралцаж байхдаа N2 төвшинд тэнцэж сургуулиа төгсөөд N1 төвшинд тэнцсэн. 

Чиба их сургуулийн мөгистрийн сургалтанд боловсролын судалгааны салбар харьяалагддаг. Би бага байхаасаа мөрөөдөж ирсэн багш мэргэжлээр эх орондоо суралцаж төгссөн учир өөрийн сонирхолын дагуу оюуны бэрхшээлтэй хүмүүсийн боловсролын талаар судалгаа хийж байна. Суралцаж ьөгсөөд мөн энэ чиглэлээр ажилд орох бодолтой байгаа. Японд ирээд өөрийн зорилгоо ухамсарлаж ирээдүйн замаа сонгох нь хамгийн чухал гэж би бодож байна.

University

Их сургууль

Миний хувьд сонин тараах ажил хийнгээ сургуульд сурж байсан учир сургуулийн орчинд л хүнтэй харилцах боломжтой байсан. Иймээс UJS япон хэлний сургуульд ярианы чадвараа сайжруулахаар сэтгэл шулуудаж аль болох япон хүнтэй харилцахыг хичээдэг байсан. Багш нарын асуултанд хариулж, өөрөө асуулт асуух зэргээр яриагаа хөгжилтэй байлгахыг хичээдэг байсан. Мэдээж зөвхөн үүгээр JLPT болон EJU шалгалтанд өндөр оноо авч чадахгүй. EJU шалгалт маш хэцүү санагдсан учир энэ хэвээрээ сургуульд орж чадалгүй нутаг буцах болохвий гэж санаа зовох болсон. Тиймээс маш их хичээн суралцаж сурж байх хугацаандаа N2 төвшинд тэнцэж чадсан.

Чибагийн үйлдвэрлэлийн сургуульд ороход ярилцлагаас гадна тестийн шалгалт авдаг гэж сонссон учир зөвхөн япон хэл төдийгүй байгалийн ухааны хичээлээ хичээн сурах болсон. Энэ нь үр дүнгээ өгч тестийн шалгалт бол мэдээж хэрэг, хамгийн их санаа зовж байсан ярилцлагын шалгалтаа сайн өгсөн. Барилгын инженер болохын тулд эх орондоо коллеж төгсөөд 4 жил ажиллах хугацаандаа япон улсын барилгыг хараад ийм би тийм барилга барьдаг хүн болохсон гэж мөрөөдсөн учир барилгын салбарыг сонгон суралцсан. Суралцаж төгсөөд юуны өмнө 2-р зэргийн барилгачины эрхийг авах бодолтой байна. Энэ эрх нь ердийн орон сууц барихад хамгийн чухал юм. Цаашид 1-р зэргийн барилгачин болохын тулд заавал японы барилгын албанд 4 жилээс дээш ажлын туршлага шаардлагатай. Хэдийгээр холын мөрөөдөл боловч тэрхүү мөрөөдлөө биелүүлэхийн тулд хичээх болно. 

Японд ирээд их сургуульд дэвшин сурадцахаар шийдсэн. UJS хэлний сургуульд суралцангаа EJU болон JLPT шалгалтын материал дээр ажиллаж хичээлийн бус цагаар ч бие даан ханз бичиж , зохион бичлэг хийдэг байсан. тухайлбал, 300 үгтэй зохион бичлэг бичсэний дараа багшаар засуулж аваад дахиад л бичдэг байсан. UJS сургуульд сурж байх хугацаандаа N3 төвшинд тэнцсэн ба одоо N2 шалгалтаа өгөөд хариугаа хүлээж байна.

Сургуулиа төгсөөд Эдогава их сургуулийн хэвлэл мэдээллийн хаоилцаа холбооны тэнхимд IT паспорт болон MOS, TOEIC гэх мэтийг сурахаар зорьж байна. IT чиглэлийн үндсэн мэдлэгтэй бол ажилд ороход үнэлэгдэхийн зэрэгцээ, англи болон япон хэлний мэдлэгтэй байх нь давуу талтай. Одоо би 1-р курсийн оюутан боловч өмнө улирлын хичээлийн ирц, идэвхээр сургуулийн тэтгэлэгт хамрагдсан.

Их сургуулиа төгсөөд япон улсад IT чиглэлийн компанид ажилд орно гэж боддог. Япон улсад суралцахыг хүсэж байгаа хүүхдүүдэд хандаж, хүн бүр зорилготой байхгүй бол цаг хугацаа нүд ирмэхийн зуур өнгөрдөг учир өөрийн гэсэн зорилгоо тодорхойлолоод хичээгээрэй гэж хэлмээр байна.  Тэгж чадвал цагийг утга учиртай өнгөрүүлж үр дүнг нь үзэх юм бол  нэг сумаар хочр туулай буудах болно. Сургууль дээр хичээллэх хичээл мэдээж чухал төдийгүй  япон хүнтэй нөхөрлөж, эргэн тойрны хүмүүстэй идэвхитэй харилцаа үүсгэх нь чухал хичээл болдог. Заавал япон улсад ирээд гадаад оюутны амьдралыг хөгжилтэй өнгөрүүлээрэй.  

UJS япон хэлний сургуулийг төгсөөд аль хэдийн 4 жил өнгөрсөн боловч сургуульд суралцсан жил хагасын хугацаанд багш нар болон ангийн хамт олонтойгоо өнгөрүүлсэн олон сайхан дурсамжийг бий болгож чадсан билээ. Тур үеэ эргээд дурсахад үнэхээр хөгуилтай сайхан байна.

Би их сургуульд орохын тулд UJS япон хэлний сургуульд суралцсан. Анх өөртөө итгэх итгэлгүй маш их санаа зовсон байдалтай сургуульд элссэн боловч сургуулийн багш нар биеийн хэл ашиглаж маш сонирхолтой хэлбэрээр үг тайлбарлах зэргээр хичээл хийх сонирхолыг минь төрүүлж өгсөн. Ингэснээр их сургуульд суралцах хүсэлтэй оюутнуудад зориулсан япон хэлний түвшин тогтоох шалгалтанд бэлтгэх мэргэжлийн ангид орж чадсан. Ерөнхий эрдмийн хичээл болон математик гэх мэт их сургуульд элсэн ороход шаардлагатай мэдлэгийг олэ авсан.

Гэвч дэвшин суралцах зам тийм ч амар байгаагүй. Тухайн үед сэтгэл зүрхнээсээн дэмжиж байсан багш нартаа талархалаа илэрхийлмээр байна. Японд ирээд олон зүйлийг сурж мэдсэн. Хүнд хэцүү үе олон байсан боловч япон хэлний сургуулийн амьдралаа эргэн санахад урам зориг төрж, хүнд хэцүүг даван туулах итгэл төрүүлж байна. Цаашид ч мөн тус сургуулийн оюутан ахуй цагийн амьдралаас олж авсан урам зориг, өөртөө итгэх итгэлээ ашиглаж явна гэж боддог.      

UJS  сургуульд би япон хэлний дуудлага, үгийн сангийн мэдлэгээ нэмэгдүүлэх тал дээр хичээн суралцсан. Тухайлбал, япон хэлний дуудлага, өргөлтийг цээжилж уншиж, хэлж үзэх зэргээр олон дахин дасгал ажиллаж, шинэ үгийг тэмдэглэлийн дэвтэрч бичиж, дэншянд явахдаа харж цээжилдэг байсан. Цээжлэхэд төвөгтэй үгийг удаан харвал аяндаа цээжлэгддэг болж үр дүнгээ өгсөн. JLPT N1 төвшинд тэнцсэн. Би хувь хүний талаар сонирхдог байсан учир хүнтэй холбоотой мэргэжил эзэмшинэ гэж бодоод Мүсашино их сургуулийн хүний шинжлэх ухааны салбарт элсэн орсон.

Их сургуульд сэтгэл судлалаар суралцсан минь одоогийн ажилд томоохон үүрэг гүйцэтгэж байна. Хүнд хэцүү гэж хэлэгддэг хүнтэй харилцах ухаанд суралцаж тэднийг зөв удирдан чиглүүлж чаддаг болсоноор өдөр бүр хөгжилтэйгээр ажлаа хийдэг болсон. Ажилд орохын тулд 6 компанид ярилцлаганд орсон. Эдгээрээс хүнийг хувь хүн талаас хардаг газар олон байна гэж мэдэрсэн. Яаралгүй нэг нэг алхамаар урагшлах нь хамгийн чухал гэж би боддог.  Ингээд бодвол үнэндээ бодит байдлыг үлгэрлэх нь чухал юм. Одоогийн компанид сонгогдсон нь дээд албан тушаалтан, ахмад ажилтанд ч гэсэн эелдэг ханддаг  байдал юм. Ойрхон нөхөрлөж, үйл ажиллагааг чинь дэмжиж, чамайг өөрийг чинь мэдрүүлж өгөх нь үнэхээр аярлууштай зүйл юм.

Японд сурах хүсэлтэй хүмүүст хандаж хэлэхэд япон хэлний сургуульд суралцаж байх хугацаагаа хамгийн чухалчлах хэрэгтэй. Япон хэлийг мэргэжлийн төвшинд зааж өгөх газар бол япон хэлний сургууль юм. Сууриа сайн тавьбал цаашид их сургуульд сурах, ажилд ороход хамгийн чухал гэж би боддог.  

Би амьдралдаа япон гэдэг улсын талаар төсөөлж ч байгаагүй. Гэтэл нэг удаа токиод аялалаар ирсэн явдал өөр соёлыг хүлээн зөвшөөрч, дэвшилтэт мэдлэг болон олон төрлийн зүйл оршин байдаг япон гэдэг оронд сэтгэл татагдах болсон. Урт хугацаанд хэл сурахаар шийдэж хирагана, катакана үсэг сурж эхэлсэн.

Япон улсад дөнгөж ирээд байх үед түргэн хоолны газар захиалга авах ажил хэцүү байсан мөртлөө ангийн оюутнуудын идэвхитэй байдал болон хүсэл тэмүүллийг мэдэрч, мөн дээд ангийн оюутнуудын зааж сургасанаар их сургуульд дэвшин суралцахаар шийдсэн. Ингээд Аояма их сургуулийн нийтлэг соёлын бодлогын тэнхимд тэнцэж орсон.  Зөвхөн шалгалтанд тэнцэхийн төлөө хичээллэх биш амьдралд хэрэг болох хэл эзэмшихийг зорьсон учир япон хэлний түвшин тогтоох шалгалтанд сайн амжилт үзүүлсэн гэж боддог.  Мөн эдийн засаг, нийгэм, соёл гэх мэт зөвхөн японы амьдралд төдийгүй хүний амьдралд тус нэмэр болох олон зүйлийг сурсан гэж боддог. UJS бол миний хувьд үнэт эрдэнэс шиг чухал газар юм.   

Би эртнээс япон орныг хүсэж мөрөөдөж ирсэн бөгөөд хэзээ нэг цагт японд суралцах юмсан гэж чин сэтгэлээсээ хүсдэг байсан. Өөр соёлыг мэдрэх нь нилээд сонирхолтой байсан учир өдөр бүрийг аялал шиг мэдэрдэг байсан. Би UJS сургуульд 1 жил суралцаж төгссөн. Тус сургуулийн гайхалтай багш нар байгаагүй бол их сургуульд дэвшин суралцаж чадахгүй байсан гэж би боддог.  Гэр бүл шиг минь дотно багш нар, хамт сурлацагчидтай өнгөрүүлсэн 1 жилийн хугацаа амьдралд минь хэзээ ч мартагдашгүй чухал дурсамж минь юм.

Төгссөнийхөө дараа би японы охидын их сургуулийн хувцас урлалын тэнхимд элсэн суралцсан. Японы охидын их сургууль нь 100 гаруй жилийн түүхтэй бөгөөд олон сайхан багш нар хичээл заадаг. Хувцас урлалын тэнхимд нэхмэлээс эхлээд загварын бизнес хүртэл маш олон зүйлийг сурсан. Сансарын нисгэгчийн хувцасны талаар судалгаа хийдэг багш хүртэл байсан. Мөн チューター гэдэг тогтолцоо байдаг бөгөөд энэ нь гадаад оюутанд ахлах курсийн нэг оюутан үргэлж ярилцаж, яриаг нь сонсож, хичээл болон шалгалт зэрэгт тусалж өгдөг тогтолцоо юм. Миний бие японы охидын их сургуульд олон сайхан найзтай болж, сайхан орчинд хичээллэх болсондоо туйлын их баяртай байдаг. Миний ийнхүү япон улсад сайхан амьдрах болсон нь намайг дэмжсэн UJS сургуулийн багш нарын минь ач гавьяа бөгөөд багш нартаа үнэхээр их талархаж явдаг билээ.   

Vocational school

Коллеж

Би дунд сургуульд байхаасаа япон улсад суралцахыг мөрөөддөг байсан. Мөрөөдөл маань зорилго болж япон улсад ирхэд япон хэл гэсэн нэг хана байсан. Хамгийн чухал зүйл бол хүсэл эрмэлзлэл болон өөрийн ирээдүйн амьдралынхаа замыг төлөвлөх явдал гэж би боддог. Мэдээж амьдралын төлөвлөгөө гэдэг нь эцэстээ юу болохыг хэлж мэдэхгүй бөгөөд алдаа гаргаж, төлөвлөсөн дагуу байж чадахгүй тохиолдол ч байдаг боловч тэр тусмаа шантрахгүйгээр хийж туршиж үзээд байвал лавтай талаар өнгөрөхгүй.

UJS сургуулийн багш нар маш найрсаг , хөгжилтэйгээр хичээлээ сонирхолтой заадаг бөгөөд үнэхээр гайхалтай цаг хугацааг тэнд өнгөрүүлж чадсан. Багш нар болон хамт суралцагчдынхаа ачаар би япон хэлдээ сайжирч, япон хэл гэх хэцүү ханыг давж чадсан. Япон хэлний түвшин тогтоох шалгалт өгөх  үед, үгийн сан нэмэгдвэл уншлага, ханз, сонсох ч тэр тэнцэх магадлал өндөрсөнө гэж бодсон учир голлон үгийн санд төвлөрч хичээл хийсэн. UJS сургуульд суралцаж байх хугацаандаа JLPT шалгалтын N2 төвшинд тэнцсэн. Миний японд ирсэн шалтгаан болон японы электроникийн коллежийг сонгосон явдал бол программингийн үндсийг сурах явдал байсан. Одоо би C хэл, SQL, Windows программ гэх мэт компьютерын хэлийг судалж байна. Дараа жилээс Java болон Linux-ыг судлах төлөвлөгөөтэй байна.

Мэдээллийн технологийн үндсэн шалгалт нь эхний болон сүүлийн улиралд хуваагдаж явагддаг бөгөөд 25 хувиар тэнцдэг. Жилд нэг удаа явагддаг. Тиймээс одоо энэ шалгалтыг өгөхөөр хичээллэж байна. Стратеги, менежмент болон техник хангамж, алгоритм гэх мэт салбар дээр үндэслэдэг IT ертөнцөд чухал шалгалт юм.  

Төгссөнийхөө дараа япон компанид програмистаар ажилд орж мэдлэгээ нэмэгдүүлж туршлага хуримтлуулаад янз бүрийн салбарт өөрийгөө туршиэ үзэх бодолтой байна. Надад япон улсад ирсэндээ огтхон ч харамсаж байгаагүй. Хүнд хэцүү цаг үе байсан ч түүнийг даван туулж чадсан учраас л олон зүйлийг сурж чадсан. Хоолоо өөрөө хийж, цагийн ажил хийж үзэж, олон сайн хүмүүстэй учирч, олон найзтай болсоноос гадна дутагдалтай байсан талаа даван туулах хүч чадалтай болсон гэж боддог. Цаашид ч мөн хичээх болно. 

Япон хэлний сургуулийн хичээлээр өдөр тутамд хэрэглэгддэг үг хэллэг төдийгүй ажлын байранд хэрэглэгддэг үг хэллэгийг чухалчлан сурахыг зорьсон. Тус сургуульд суралцаж байх хугацаандаа N3-т тэнцэж, үргэлжлүүлээд N2 түвшинд тэнцсэн. Олон улсын бизнесийн коллежийн бизнесийн салбарт хичээлэж байхдаа японы албан  бичиг баримт боловсруулах нийгэмлэгийн албан бичгийн загвар (Word)-ын 3-р төвшин, албан  бичиг баримт боловсруулах нийгэмлэгийн албан бичгийн загвар (Excel)-ын 2-р төвшин, японы үндэсний нягтлан бодох бүртгэлийн нийгэмлэгийн бүрэн эрхт худалдааны нягтлан бодох бүртгэлийн 3-р зэрэг, япон хэлний түвшин тогтоох шалгалтын N2 төвшинд тус тус тэнцсэн. Ажлын хариалцаан дээр хамгийн чухал нь цагийг маш сайн баримтлах, асуултыг сайтар ойлгож хариулах, мэдэхгүй зүйлээ хэлж ойлгуулах зэрэг гэж би боддог. Одоогоор би Ritz Carlton компанид ажиллаж байна.

Япон улсад суралцах хүсэл сонирхолтой хүмүүст хичээлээ маш сайн хийх хэрэгтэй гэж дамжуулмаар байна. Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N2-оос дээш төвшинтэй байвал зүгээр гэрж бодож байна. Залуу насандаа хичээл гэх мэтийг хичээж сурвал дараа түүнийхээ үр шимийг хүртэж аз жаргалтай амьдарна  гэж бодож байна.   

Япон хэлний сургульд суралцахад дүрэм ч олон үг цээжлэх ч сонсох үйл ажиллагаа ч чухал. Түүнчлэн япон хүнтэй маш их ярих нь хамгийн ач холбогдолтой зүйл юм. Би тэгж л хичээллэж ирсэн. Шинэ үг их цээжилсэн. Тэгээд JLPT-ийн N2-т тэнцсэн.

UJS-ийг төгсөөд Японы аж үйлдвэрийн сургуулийн хиймэл оюун ухааны тэнхимд хиймэл оюун ухаан ашигладаг инженер болохоор зорин суралцаж байна.  4-р зэрэгтэй болох зорилгоор python, javа script зэрэг программын хэлийг үзэж байгаа. Мөн fin tech болон loT зэрэг сүүийн үеийн шинэ технологоор мэдлэгээ баяжуулж гүнзгийрүүлж байна.   

Ирээдүйд системийн инженер болж Япон улсад ажиллана гэж боддог. Би япон хэлэнд маш их дуртай. Цаашид япон улсад суралцахаар ирэх оюутнуудад зориулж япон хэлэнд сайн болохын тулд эхлээд дуртай болж байж хичээллээх хэрэгтэй гэж хэлмээр байна.

Би 2016 оны 4 сард UJS-д элсэн орсон. Эхэн үедээ санаа зовж түгшиж байсан боловч багш нарынхаа тусламж дэмжлэгээр санаа амар суралцаж чадсан юм. Миний хувьд эхэлж, бүгд мартахын аргагүй дурсамж болсон. Сууриа сайн тавьж чадвал “өндөр газар” хүртэл явж чадна. Тэр зорилгод минь хэрэгтэй япон хэл, харилцааны үндсийг тавьж өгсөн газар бол UJS сургууль юм. Сургуулиа төгссөний дараа орчуулагч болохын тулд Васэда уран зохиолын коллежийн япон-хятад-англи хэлний хөтчийн ангид орсон. Вьетнамын жуулчид, дадлага эзэмшигчдэд тус болох ажил хийе гэж шийдээд “албан ёсны орчуулга”, “худалдаа”, “бизнесийн салбар”-ыг сонирхон хичээллэж, олон төрлийн сайн дурын үйл ажиллагаанд оролцож, цагийн ажил хийснээр соёлын ялгааг ойлгож мэдлэгээ гүнзгийрүүлсэн. Суралцаж байх хугацаандаа ирээдүйн ажлаа бодож үйлчилгээний ажилтны 3-р зэрэг,  мэдээлэл боловсруулах мэргэжилтний 3-р зэрэг, Японы бизнесийн чадварын 4-р зэрэг, Япон хэлний ханзны чадварын 5-р төвшинг авсан.  Ингээд сурсан мэдсэнээ хэрэгжүүлэх үүднээс үл хөдлөх хөрөнгийн компанид ажилд орсон. Тэрхүү компанидаа дадлага зэзмшигчдийн сургалтын хариуцан ажиллахын зэрэгцээ, компани болон үйлчлүүлэгчдийнхээ талаа сэтгэл зүрхээ зориулан, 2 орны хөгжлийн нэгэн иулгуур болж явахыг хичээж байна.     

UJS-п япон хэлийг сурсандаа би үнэхээр их байртай байдаг. Би япон хэлийг үнэн зөвөөр нь сурч, өөртөө тохирох мэдлэг шалгуулах тестэндээ зөвлөгөө авсны хүчээр JLPT-ийн N2-т тэнцсэн юм. Дэвшин суралцах сургуулиа шийдэж чадахгүй тэвдэж байхад минь надад сайтар зааж зөвлөснөөр цагийн ажил ч хийж, түүнчлэн ажилд орох магадлал өндөртэй сайн коллеж танилцуулж өгч билээ. Коллежид орох шалгалт өгөхдөө ч  урьдчилан шаардлагатай мэдлэг мэдээлэл болон шалгалт, ярилцлагын сургуулилт хийж алдаатай талаа засч авсан. Түүний ачаар Ёмиүри автотехникийн коллежийн засварын ангид элсэн орж чадсан юм.

Коллежид сурч байхдаа бензин машины засварын 2-р зэрэг, дизель машины засварын 2-р зэрэг, жолооны үнэмлэх, бага даралтын цахилгааны сургалтыг төгсөж, авран хамгаалагчийн ур чадварын зэрэг, хийн гагнуурчны сургалт зэрэгт хамрагдаж үнэмлэхээ авсан. 2 компанийн ярилцлаганд орж одоогийн компаниасаа ажиллах зөвшөөрөл авсан байдаг. Ярилцлаганд анхаарах гол зүйл бол япон хэлний чадвар, санаачлага, цовоо сэргэлэн зан, ажлын тухай мэдлэг чухал гэж боддог. Ажлаа хурдаг сурснаар үндсэн цалингаа нэмүүлж ажилладаг болсон юм.

Би ахлах сургуульд байхдаа 2-догч гадаад хэлээр япон хэлийг сонгож 1 жил суралцсан. UJS-ийг сонгосон шалтгаан бол бүхнээс илүү олон гадаад хүмүүс Роппонгид амьдардаг учраас сонирхсон. Мөн сургалтын хөтөлбөр нь чанартай, үгийн сан, унших чадвар, бичих чадвар, харилцан чрианы хичээлүүдтэйбайсан учраас миний дутагдалтай талыг нөхөж өгч чадсан. Солонгост ханз хэрэглэдэггүй учраас би үгийн сан, унших чадварын хичээлүүдэд түлхүү анхаарч хичээллэсэн.

Ялангуяа Моримото багшийн EJU-ийн ерөнхий эрдмийн хчээлүүдэд их дуртай байсан. Үнэхээрийн бодитоор Япон улсын нийгэмд өрнөж байгаа үйл явдлын тухай харилцан ярилцах хичээл байсан бөгөөд Японы тухай бүхэлд нь япон хэлээр дамжуулж суралцдаг байсан.

Сургуулиа төгссөнийхөө дараа аялал жуулчдадын коллеж (JTB)-д элсэн орж, дараа нь гадаад хүмүүст нийтлэг амвдралын туслалцаа үзүүлдэг компанид ажилд орсон юм. Одоогийн ажиллаж байгаа копанийн үндсэн үйл ажиллагаа бол Японд ирээд удаагүй байгаа гадаад хүмүүст туслалцаа дэмжлэг үзүүлэх явдал бөгөөд миний хувьд ч гэсэн гадаад хүн учраас адилхан гадаад хүн гэдэг байр сууринаас бага ч гэсэн тус хүргэх хүсэлтэй байсан учраас ажиллая гж шийдсэн билээ. Ирээдүйдээ ч гэсэн Японд амьдарч байгаа гадаад хүмүүст өөрийн тус дэмээ хүргэж байх нь миний мөрөөдөл юм. Хэл сурна гэдэг бол дан ганц уншиж бичиж сурах төдийгүй тухайн улсынхаа соёл, зан заншлыг хамтад нь сурч авах хэрэг гэж боддог. Том зорилго тавьж түүнийхээ төлөө шамдан сурах нь зүйтэй.        

Эхэн үедээ би япон хэлний хичээлээ л хийдэг байсан бөгөөд хичээллэх тусам сертификаттай болох юмсан гэх хүсэлтэй болж JLPT шалгалтын хичээлд анхаарлаа хандуулах болсон юм. UJS-д сурч байхдаа N2-т тэнцэж, дараа нь мэргэжлийн сургуульд N1 төвшинд тэнцсэн.

TES Токиогийн англи хэлний мэргэжлийн сургуулийн ерөнхий бизнесийн ангид суралцсан шалтгаан бол глобал нийгэмд хэрэглэгдэх бизнесийн англи хэлийг сурч олон улсын талбарт ажиллаж чадах боловсон хүчин болъё гэж бодсон хэрэг юм. Мэргэжлийн сургуульд шалгалт өгч байх үеийн англи хэлний төвшин өдөр тутмын ярианы хэмжээнд байсан бол төрөл бүрийн бизнесийн салбарын англи хэлний үг хэллэгийг сурснаар сургууль төгсөхдөө бизнесийн яриа хийх, мэйл бичих, утсаар ярих гэх мэтийн чадварыг асуудалгүй эзэмшиж чадсан.

Мөн мэргэжлийн сургуульд суралцаж байхдаа TOEIC-ийн 700 оноо авсан. Ажлын ярилцлаганд сертификаттай байснаар өөрийн давуу талаа харуулж бусад оюутнуудаас илүү ярилцлаганд орох боломж илүү байсан юм.

Одоо бол худалдааны компанид ажиллаж байгаа бөгөөд тухайн үед илүү сайн сурдаг байж гэж харамсдаг зүйл бол хүндэтгэлийн үг хэллэг.

UJS-д элсэхийг хүсч буй та бүхэнд хандаж хэлэхэд, ямар нэгэн зорилго байхгүй бол зүгээр л сургуульдаа явж, цагийн ажил хийж 2 жилийг өнгөрөөх болно шүү. Тиймээс өөрийнхөө хийхийг хүсч байгаа зүйлээ заавал тодорхойлж, аль болох хурдан хугацаанд N1, N2 төвшин болон англи хэлний төвшнөө аваарай! Нийгэм бол зөөлөн биш хатуу юм билээ.                      

Employment

Ажил эрхлэлт

Багын маань мөрөөдөл гадаадад ажиллах байлаа. Тиймээс их сургуулийн оюутан болоод бодит байдлаараа ч, соёлын хувьд ч Солонгостой төстэй Япон улсыг сонирхох болсон. Японд ажиллахын тулд өөрийн мэргэжлээ сонгохын зэрэгцээ япон хэлийг суралцах болж, улмаар нутагт нь очиж япон хэлний чадвараа улам дээшлүүлэх зорилгоор Япон улсад сурахаар болсон юм. Япон хэлний сургуулиа сонгох шаардлагатай болж судалсны эцэст Токио Роппонгид байдаг нэгэн сургуулийг сонгосон.

UJS-ийн хичээлийн хамгийн давуу тал нь гагцхүү сурах бичигт суурилсан хичээл биш олон төрлийн сэдвээр (харилцан ярилцах, бичих, сонин унших ) хичээл заадаг. Миний хувьд япон хэлийг сурахдаа толь бичигнээс үзээд ойлгохгүй ядон хэлний үг хэллэгийн нарийн нягт утгыг ойлгох явдал байсан. Толь бичиг дээр адилхан утгатай хэрнээ бодит байдал дээр тэрхүү утгаараа хэрэглэгддэггүй үг хэллэг байдаг. 4 Улирлын баяр, арга хэмжээнүүд их сонирхолтой байсан.

Сургуулиа төгссөнийхөө дараа нисэхийн салбарын ажилтан болж улс орнуудыг хооронд нь холбох ажил хийх хүсэлтэй байсан учраас Ханэда онгоцны буудалд ажиллах болсон. Ирдээдүйд манай 2 орон төдийгүй бүх дэлхийг холбодог нисэх хүчний салбарын хүн болохыг мөрөөдөж байна.

Цаашид Японд улсад ажиллахаар ирэх хүмүүст хандаж хэлэхэд япон хэлээ л сайн сураарай гэж хэлэх байна. Ажил хийнэ гэдэг бол сурахаас тэс ондоо бөгөөд яс үндэс ялгалгүй хувь хүн гэдэг утгаараа харилцах чадвартай байхыг шаарддаг юм байна лээ. Тэрхүү харилцах чадварын дотор  япон хэлний чадвар багтаж байгаагийн дээр Японы нийгмийг ойлгох уян зөөлөн үзэл бодол бас хэрэгтэй. Өөрийн улс орныхоос ялгаатай гээд аливаад сөрөг хандахын оронд Японы нийгмийг тэр хэвээр нь хүлээж аюч нийцэх нь илүү дээр гэж бодож байна. Ийм байдлаас хувь хүн, Японд ажиллаж байгаа гадаад хүнтэй харилцах харилцаа ч гэсэн илүү тааламжтай байдаг болов уу гэж санагддаг.